Цахим НААХЗА мэдээллийн систем нь иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл шинээр авах, сунгуулах чиглэлээр үнэмлэх эзэмшигч, аэродром, агаарын хөлөг, агаарын тээвэрлэгчид ба бусад гэрчилгээжигч байгууллагуудаас ирүүлдэг өргөдөл, хүсэлт болон аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт, зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг цахимжуулсан цогц систем юм.
Та системд нэвтрэхээс өмнө таны мэдээлэл системд бүртгэгдсэн эсэхийг шалгах шаардлагатай.
- http://asos.mcaa.gov.mn/auth/member/login холбоосоор хандаж Хэрэглэгч табыг сонгон Бүртгүүлэх товчийг дарна.
- Регистрийн дугаараа оруулан Дараах товчийг дарж бүртгэлтэй эсэхээ шалгана.
- "Та бүртгэлтэй байна" гэсэн мэдэгдэл гарч ирсэн тохиолдолд "Бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэх заавар"-ын дагуу нэвтэрнэ үү.
- Бүртгэлгүй тохиолдолд "Шинээр бүртгүүлэх заавар"-ын дагуу бүртгүүлнэ үү.